Монгол Улсын Филармонийн зуны анхны сонгодог үдшийг 2025 оны 6-р сарын 14, 15-нд үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ өнгөрүүлэхэд бэлэн боллоо. Концертын удирдаачаар МУУГЗ, нэрт удирдаач Ц.Баатаржав агсны хүү Б.Энхбаатар ажиллаж байгаа юм. Маэстро 2023 оны Улсын Филармонийн 51 дэх жилийн нээлтийн тоглолтод Симфони оркестрыг удирдаж байсан билээ.
Энэ удаагийн тоглолтод В.А.Моцартын “Хийлийн концерт” №5 Ля мажор, П.И.Чайковскийн “Утсан хөгжимд зориулсан серенаде” До мажор Op.48, Ж.Россинигийн "La Gazza Ladra" дуурийн удиртгал хөгжим зэрэг бүтээлүүд эгшиглэнэ.
Сонгодог урлагт шимтэн, дурлагч хэн бүхний алдаж боломгүй “Сонгодог Үдэш” концертод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хөтөлбөр:
-W. A.Mozart - The Violin Concerto No. 5 in A major
-P.I.Tchaikovsky - Serenade for Strings in C major, Op. 48
-G.Rossini - Overture "La Gazza Ladra"
Концертод:
Гоцлол хөгжимчин Х.Санчир(концертмейстер)
Улсын Филармонийн Симфони оркестр
Удирдаач ОХУ-н Уралын Эрдмийн Филармонийн удирдаач Б.Энхбаатар
2025.06.14, 15
Хаалга нээх цаг: 17:30
Эхлэх цаг: 18:00
Тасалбарыг:
https://ticket.mn/event/2634 болон Улсын Филармонийн кассаас
📍Улсын Филармонийн Концертын Танхим
☎️70118012, 📱95500027
You may also like the following events from Монгол Улсын Филармони:
Also check out other
Music events in Ulaanbaatar,
Entertainment events in Ulaanbaatar,
Concerts in Ulaanbaatar.