"Бодонч марафон 2025" 100км марафон гүйлтийн тэмцээн
Зорилго:
• Иргэдэд гүйлт, хэт холын гүйлтийн спортыг сурталчилан таниулах, гүйлтийн спортоор хичээллэх урам зориг, сэдэл өгөх.
• Ховд аймгийн Алтай сумын нутагт орших алдарт Бодончийн хавцлыг сурталчилах, жуулчид татах.
Хамрах хүрээ:
• Гүйлтийн спортоор хичээллэгч гүйгчид
• Ховд аймгийн Алтай сумын иргэд, бусад аймаг, сумын иргэд
Зохион байгуулагч:
• Ховд аймгийн Алтай сумын ИТХ, ЗДТГ
• Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Алтай сумын нутгийн зөвлөл
Хамтран зохион байгуулагчид:
• Mongolian Elite Runners Club
Ивээн тэтгэгч:
• Ивээн тэтгэгчийн санал хүлээн авч, хамтран ажиллана
Тэмцээний өдөр:
• 2025 оны 7-р сарын 19-ний өдөр
Тэмцээнийн төрөл
• 100 км-н эрэгтэй ганцаарчилсан гүйлт /Улаан даваанаас Алтай сумын төв хүртэл/
• 100 км-н эрэгтэй, эмэгтэй холимог багийн бухиа гүйлт /Улаан даваанаас Алтай сумын төв хүртэл/
Тэмцээний хуваарь:
• 100 км-н ганцаарчилсан болон багийн бухиа гүйлтийн гараа 06:00 цагт Улаандаваан дээрээс эхэлнэ.
• Бариа буюу бүртгэл хаах цаг 18:00. Тэмцээний хаалт болон шагнал гардуулалт 18:30-19:00.
1.1. 100 км-н эрэгтэй ганцаарчилсан төрөлд 100км гүйх хэмжээнд бэлтгэл хийсэн гүйгчийг оролцуулна.
1.2. 100 км-н багийн буухиа төрөлд оролцох нэг баг 7 тамирчинтай байна.
• Багийн гишүүдийн насны дундаж 33-с доошгүй байна. Хүйсийн харьцаа эрэгтэй 4 дээшгүй, Эмэгтэй 3-с доошгүй байна. 100км-н эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцож буй тамирныг багийн бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрөхгүй.
• Багийн гишүүд дараах зайд гүйж буухиагаа дамжуулна.
o I гараа 12.8км
o II гараа 8.3км
o III гараа 13.6км
o VI гараа 22км
o V гараа 15.8км
o VI гараа 12.5км
o VII гараа 15.5км
Дээрх хоёр төрөл нь нэг зам дээр явагдана. Өртөөний цэг дээр эмч, шүүгчид, цагдаа, сайн дурынхан багтсан бүрэлдэхүүн ажиллана. Цэг бүр дээр замын цагдаа автомашины хөдөлгөөний хурдыг зааж, удаашруулах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
5км тутамд гүйгчдийн ус тэжээлийн цэг ажиллана. Ус тэжээлийн 6 баг байх бөгөөд гүйгчид эхний өртөөг бүрэн өнгөрөхөд эхний өртөө нүүгээд дараагийн цэг дээр очсон байхаар зохион байгуулна.
Бүртгэл:
• Багийн ахлагч нь төлөөлж бүртгэлийн онлайн форм бөглөж, багийн гишүүдийн иргэний үнэмлэх, цээж зургийг хавсаргана. Бүртгэл 2025 оны 6-р сарын 19-нд хаагдана.
• Ганцаарчилсан төрөлд бүртгэлийн хураамж 100,000₮ байна.
Ганцаарчилсан төрөлд оролцогчийн бүртгэл:
https://forms.gle/jw6udVQU3im1bc8q8
• Багийн төрөлд бүртгэлийн хураамж 350,000₮ байна.
Багийн бүртгэл:
https://forms.gle/EDYLBfyrQ9VFW8L39
Шагналын сан:
100км ганцаарчилсан төрөлд оролцогчдын шагнал ТОП10
• I байр 2,000,000
• II байр 1,500,000
• III байр 1,000,000
• IV-X 200,000
100км Багийн буухиа төрөлд оролцогчдын шагнал ТОП3
• I байр 3,500,000
• II байр 2,100,000
• III байр 1,050,000
Тэмцээний зам ба анхаарах зүйс:
• Баг тамирчид унаа, хоол, аяны майхан зэрэг шаардлагатай бүхий л зүйлсээ өөрсдөө хариуцна.
• Далайн түвшнээс дээш 2,864м өндөрөөс тэмцээний гараа эхлэх ба д.т.д 1,520м-т бариа байна. Замын турш нийт 1,645м уруу, 308м өгсүүр явна.
• Далай түвшнээс дээш илүү өндөрт агаар сийрэг байдаг тул тамирчдын биеийн байдалд хүнд нөлөөлж болох тул онцгой анхаарч, энэ онцлогийг судалж бэлтгэлээ хангах үүрэгтэй.
Техникийн зөвлөгөөн:
• Алтай сумын ЗДТГ-н Иргэний танхимд 2025.07.18-нд 14:00 цагт болно.
• Тамирчид, дасгалжуулагчид хамрагдана.
• Энгэрийн дугаарыг 2025.07.18-нд 09:00-14:00 цагт Алтай сумын ЗДТГ-н Иргэний танхимд олгоно.
Анхаарах зүйлс:
• Нээлт гарааны зурвас дээр явагдах ба зөвхөн 1-р гарааны тамирчид оролцоно.
• Тамирчид бүгд ижил өнгийн фудволик өмсөж, энгэрийн дугаар урдаа тогтоож, тэмцээнд оролцоно.
• Мэдүүлэг өгөөгүй, энгэрийн дугааргүй тамирчныг оролцуулахгүй.
• Тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага, хувь хүмүүс өөрсдөө хариуцна.
• Тэмцээний үед эмч, шүүгч, гүйгчдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой аюултай зүйл тохиолдвол гүйгчийг замаас гаргаж, гүйлтийг шууд зогсоох эрхтэй.
Гүйгчийн хүлээх үүрэг:
• Заасан цагт бүртгүүлэх, цаг баримтлах
• Гүйлтийн явцад өөрийн биеийн эрүүл мэндийг бүрэн хариуцах, ямар нэгэн хүндрэл гарвал эмчид дариу мэдэгдэх үүрэгтэй.
• Зам товчлох, шүүгчдийг будилуулахгүй байх, шударга оролцох үүрэгтэй.
• Энгэрийн дугаарыг урд талдаа харагдахуйц зүүх үүрэгтэй.
• Насаа үнэн зөв мэдүүлэх, бичиг баримтаар баталгаажуулах үүрэгтэй.
Унаа, тээвэр
Ховд аймгийн Алтай сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 1600 км засмал замаар, Ховд аймгийн төвөөс 324 км мөн засмал замаар холбогдсон. Ховд аймаг руу онгоцоор нисэх боломжтой ба билетээ эрт захиалах шаардлагатай. Аймгийн төв ба Алтай сум хооронд өдөр бүр хувийн унаа явдаг.
Тэмцээни зохион байгуулагчийн зүгээс 45 хүний суудалтай автобус гаргах ба зөвхөн Бодонч марафонд оролцох гүйгчид зорчих боломжтой. Цагийн хуваарь:
• 2025.07.17-ны өглөө 5 цагт УБ хотоос хөдлөөд 2025.07.18-ны 14 цагт Алтай суманд очно.
• 2025.07.20-ны өглөө 09 цагт Алтай сумаас хөдлөөд 2025.07.21-ний орой 18 цагт УБ хотод ирнэ.
ХОЛБОО БАРИХ:
Утас: 99717170, 88196678
Фэйсбүүк: Mongolian Elite Runners Club