"ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД УР ЧАДВАР, СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ" сургалтын 2025 оны IV элсэлт
Энэхүү сургалт нь 2025 оны 10 сарын 13-наас 11 сарын 9-ний өдрүүдэд буюу 28 хоногийн хугацаанд онол, семинар, дадлага, ерөнхий мэдлэгийн контент хосолсон нийт 99 академик цагийн хичээлтэй байна.
Сургалтад бүртгүүлэх холбоос:
https://www.mptga.org/registration
Сургалт болох газар:
Монголын Үндэсний Музейн сургалтын танхимд
Сургалтын төлбөр: 650.000₮
(Зөвхөн ярилцлагын шатанд тэнцсэн суралцагсад төлбөр төлнө.)
Данс: Голомт банк IBAN MN 51001500 1105114253
Данс эзэмшигч: М.хөтөч тайлбарлагчдын холбоо
Гүйлгээний утга: Ур чадварын сургалт, нэр, утас
Төлбөрийг зөвхөн холбооны дансаар авах бөгөөд хувь хүний дансаар авна гэсэн мэдээлэл очвол луйврын гүйлгээ байж болзошгүйг анхаарна уу.
Энэхүү сургалтаар хөтөч тайлбарлагчийн ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардагдах техник, ур чадвар болон ерөнхий суурь мэдлэг олгоно.
Сургалтын агуулга:
- Удиртгал & Жуулчны Хөтөч Тайлбарлагч гэж хэн бэ?
- Тайлбарыг бэлдэх, төлөвлөх, хүргэх техник эзэмших
- Мэргэжлийн харилцааны техник эзэмших
- Илтгэл тавих техникүүдийг эзэмшинэ
- Музей, галерей гэх мэт аливаа байшин дотор тайлбар хийх арга техник эзэмших (онол +дадлагууд)
- Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дотор тайлбар хийх арга техник эзэмших
(онол +дадлагууд )
- Хотын явган аяллын техник эзэмших (онол + дадлагууд )
- Олон үндэстний жуулчдын онцлогийн тухай
- Жуулчныг угтах, үдэх зочид буудалд байрлуулах
- Жуулчныг аялалд бэлдэх
- Хөтөч тайлбарлагч хүн салбарын бусад оролцогсодтой хамтран ажиллах
- Групп жуулчидтай ажиллах
- Тогтвортой Аялал жуулчлалын тухай
- Ослын тохиолдуудад авах арга хэмжээ
- Жуулчдаас ирдэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх
- Жуулчны Хөтчид байвал зохих зан чанар, ёс зүй, хууль эрх зүй, журам
- Жуулчныг халамжлах техник эзэмших
- Тусгай хэрэгцээтэй жуулчидтай ажиллах техник эзэмших гэх мэт.
Ерөнхий суурь мэдлэгийн хүрээнд:
- Түүх, Археологи
- Шашин
- Палеонтологи, Геологи
- Газарзүй, Амьтан ургамал
- Монголчуудын бөө мөргөл, зан үйл, бэлгэдэл зүй зэрэг хичээлүүд орно.
Сургалт 2025 оны 10 дугаар сарын 13-нд эхэлж 11 дүгээр сарын 9-ний өдөр дуусна.
Хичээллэх цаг:
Ажлын өдрүүдэд 17:00-20:10 цаг
Бямба гаригт 10:00- 14:00,
Ням гаригт 10:00-16:00 цагт дадлага хичээлтэй.
Мэдээлэл авах утас:
80963141, 80095082