🏢Өнөө үед байгууллагын өрсөлдөх чадварыг зөвхөн эдийн засгийн үзүүлэлт бус, ажилтны сайн сайхан байдлыг хэрхэн хангаж буйгаар тодорхойлдог болсон. Үүнтэй холбогдуулан ажилтныхаа сайн сайхан байдалд анхаарах замаар байгууллагынхаа өсөлт хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэхийг хүссэн хүний нөөцийн мэргэжилтэн болон удирдлагуудад зориулсан эвентийг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр👇
• “Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдлын үзүүлэлтүүд болон нөлөөлөгч хүчин зүйлсийн нэгдсэн тайлан”-тай танилцах
• Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөх “Сэтгэл зүйг хэмжих цогц дижитал шийдэл” болох MINDXPLUS төслийн хамгийн анхны хэрэглэгч болон туршиж үзэх
• Хүний нөөц болон сэтгэл зүйн салбарын экспертүүдийн илтгэлийг сонсох
• Панел хэлэлцүүлэгт оролцох
• Салбарын шилдэг экспертүүдтэй танилцан, үзэл бодлоо солилцох зэрэг олон боломжууд хүлээж байна.
Судалгаанд суурилсан шийдлүүдийг сонсож, асуултынхаа хариултыг хамтдаа олцгооё.
Оролцогчдын тоо: 200 хүн
📍UG Ballroom
⏰5 сарын 30-ны 16:00 - 20:00
🎫Тасалбартай холбоотой мэдээлэл тун удахгүй
🎁Хүрэлцэн ирсэн хүн бүрт "Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдлын үзүүлэлтүүд болон нөлөөлөгч хүчин зүйлсийн нэгдсэн тайлан"-г хэвлэмэл байдлаар гарын бэлэг болгон өгнө.