📣Япон хэл үзэж байгаа ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүдийн анхааралд📣
✨2025 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд тус төв нь 2 дахь удаа “Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармаг”-ийг танхимаар зохион байгуулах гэж байна.✨
👉Тус мэдээллийн яармагийн үеэр Японы ахлах сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Мөн бид дараах үйл ажиллагааг Японы ахлах сургуульд суралцахыг хүсэж буй ЕБС-ийн сурагчдадаа хүргэх болно.
📌Японы бийрэн бичлэгийн үзүүлбэр болон оролцогчид бичиж үзэх
📌Хүүхэд залуусын хэзээд дуртай Японы орчин үеийн соёл "Манга - Анимэ"-н тайлбар танилцуулга
✨ ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:
1. Мэйкэй Гакүэн ахлах сургууль
2. Сэндай Икүэй гакүэн ахлах сургууль
3. Ойска Хамамацү олон улсын ахлах сургууль
4. Мито Кирё ахлах сургууль
5. Янагава ахлах сургууль
🏠: Монгол-Японы төвийн байранд
⏰: 11:00-17:00 цаг
‼️ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
🙅🏻♀️ Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.