ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.
Монгол Улсын Засгийн газраас Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг бусад дагалдах 100 гаруй хуулийн төсөлтэй хамт боловсруулж, олон нийтээс санал авч байна.
Тус хуулийн зорилго нь бизнес, худалдаа эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг чөлөөтэй явуулах, өмчийн халдашгүй байдлыг баталгаажуулах, мэдээлэл авах, гомдол гаргах эрхийг хамгаалах, төрийн бодлого, эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэнэ.
Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний дунд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Иймд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхнийг идэвхтэй оролцож, саналаа хуваалцахыг урьж байна.
Хэзээ: 2025.10.02-ны 9:00 цагт
Хаана: МҮХАҮТ, Их танхимд
#эдийнзасгийнэрхчөлөө#Хэлэлцүүлэг #МонголУлс