Ач холбогдол: Үзэсгэлэн худалдаа нь эдийн засгийн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Эдгээр нь эрэлт, нийлүүлэлтийг нэг газарт нэгтгэн төвлөрүүлж байгаагаараа онцлогтой төдийгүй зах зээлд оролцогчид (үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид)-ийг шууд харилцах орон зайг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Эдгээр үйл ажиллагаа нь зах зээл, зах зээлийн сегментийг хөгжүүлэх, сэргээхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Эдийн засгийн зарим гүйцэтгэх үүргүүд:
1. Худалдааны чиг үүрэг: Бараа, үйлчилгээ, мэдээллийн солилцоо, урсгал
2. Ил тод байдлын чиг үүрэг: Зах зээлийн чиг хандлага, нөхцөл байдал
3. Хөгжлийн чиг үүрэг: Улс орон, бүс нутаг, хот хоорондын худалдааны хөгжлийг дэмжих
Хамрах хүрээ: Үзэсгэлэнд мод үржүүлгийн газар, биомасс, мод бэлтгэх, тээвэрлэх, үйлдвэрлэлийг дэмжих бусад технологи зэрэг таримал ойн сегментийн гол тоглогчдыг нэгтгэнэ.
Мөн ойд суурилсан салбарын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бүтээгдэхүүний худалдаанд чиглэгдэнэ.
Арга хэмжээнд бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/1mIqS0R7r0hjwCCHgXbkhPeKPysTQFeFkOUUJuC3-O40/edit
🗓 2025.05.9-11 | 🕰 09:00-18:00
📍 УИХ-н урд фонтан
#forestexpomongol #forestexpo #ForestryEquipment #forestrymachinery #forestryexpo