Сайн байцгаана уу, Flutter хөгжүүлэгчид ээ! 👋
GDG Ulaanbaatar-аас зохион байгуулж буй Flutter Devs Meeting эвентдээ та бүхнийг урьж байна!
Энэ удаагийн уулзалт маань код заах воркшоп биш, харин хөгжүүлэгчид бие биетэйгээ танилцаж, өөрсдийн түүх, туршлага, хөгжүүлсэн аппликэйшнүүдээ чөлөөтэй ярилцах нетворкинг эвент байх болно. Нэг ёсондоо манай Flutter Devs коммюнитигийн анхны "kickoff" уулзалт юм шүү. 😊
✨ Илтгэгчид маань Flutter хөгжүүлэгч болсон өөрсдийн сонирхолтой түүх, замналаасаа хуваалцах болно.
🎁 Уулзалтад хүрэлцэн ирсэн оролцогч бүрд манай хамтрагч Travel Gil байгууллагаас Египет улсад аялах 300,000₮-ийн voucher бэлэглэх болно!
Дэлгэрэнгүй мэдээлэл:
🗓️ Хэзээ: 9-р сарын 24, Лхагва гараг
⏰ Цаг: 18:30 - 21:30
📍 Хаана: Liberty Club (Olympic Galleria, 1-р давхарт)
🎟️ Такс: 25,000₮ (1 үнэгүй уух зүйл багтсан)
Тасалбараа авах линк:
https://event.gdg.mn/ticket/flutter2025
Flutter коммюнититайгаа уулзаж, танилцахыг хүссэн хүн бүрийг урьж байна!
Also check out other Meetups in Ulaanbaatar.