Та энэ жил Chevening тэтгэлэгт өргөдлөө явуулах хүсэлтэй байна уу? Та хаанаас эхлэхээ мэдэхгүй эсхүл эсээн дээрээ зөвлөгөө авах хэрэгтэй юу?
Тэгвэл таныг "Chevening+ тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэх нь" воркшопт урьж байна. Монголын Эмнести Интернэшнлийн идэвхтэн, Их Британи Улсад Чевенинг тэтгэлгээр магистрийн хөтөлбөрт суралцаж төгссөн Б.Билгүүн өөрийн туршлагаа хуваалцахаас гадна танд ганцаарчилсан зөвлөгөө өгнө.
Та воркшопт ирснээр
• Chevening тэтгэлгийн давуу ба сул тал
• Өөрт тохирсон хөтөлбөрөө сонгож, амжилттай төлөвлөх тухай
• Хэрхэн амжилттай CV, өргөдлийн эсээ зэргээ бэлдэх тухай мэдэж авна.
-Мөн та Чевенингийн тэтгэлгийн эсээ болон өргөдөл дээрээ ганцаарчилсан зөвлөгөө авна.
Тасалбарын үнэ: 70'000₮ бөгөөд Монголын Эмнести Интернэшнлийн "Үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг" сургалтыг зохион байгуулахад хандивлана.
Суудлын тоо хязгаартай тул та заавал бүртгэлээ баталгаажуулна уу. MN820005005041292715 (Монголын Эмнести Интернэшнл) дансанд гүйлгээний утга дээр "Chevening, нэр, утасны дугаар" бичнэ үү.
Хүний тоо хязгаартай тул та
https://forms.gle/ibpQTNfu2cgVDJHz7 линкээр орж бүртгүүлээрэй.
Байршил: Зөвхөн баталгаажсан оролцогчдод мэдэгдэнэ.
Холбоо барих: 7000-4706, 98007875