Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2025 оны 9-р сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Тус үзэсгэлэн яармагт ОХУ, Хятад, Солонгос, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг 20-иод улсын 60 орчим компани, шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид зэрэг дотоодын 300 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцдог бөгөөд жилээс жилд өргөжин тэлж, салбартаа нөлөө бүхий арга хэмжээ болон хөгжсөөр байна.
Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН
Хамтран зохион байгуулагч:
👏ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
👏НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Ерөнхий ивээн тэтгэгч: 👏 AGARTA RESIDENCE
Ивээн тэтгэгч: 👏 ECOVER MONGOLIA АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Дэмжигч байгууллага
👏 БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
👏 BELMONTE RESIDENCE
👏 ЮУ ЭЙ ПИ ХХК
👏 ЧАНАР ӨНГӨТ ТӨМӨР ГАН ХИЙЦ ХХК
👏 ЭН ТИ ЭМ ХХК
👏 HOSTING ELEVATOR MONGOLIA
👏 IVY RESIDENCE
Website:
https://barilgaexpo.mn/
Also check out other Business events in Ulaanbaatar, Exhibitions in Ulaanbaatar.