ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “БОДОНЧ МАРАФОН 2026” ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Ховд аймгийн Алтай сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 1600 км засмал замаар, Ховд аймгийн төвөөс 324 км мөн засмал замаар холбогдсон. Ховд аймаг руу онгоцоор нисэх боломжтой ба билетээ эрт захиалах шаардлагатай. Аймгийн төв ба Алтай сум хооронд өдөр бүр хувийн унаа явдаг.
Бодончийн хавцал нь Ховд аймгийн Алтай сумын нутагт оршдог Монгол Улсын хамгийн урт хавцал юм. Улаанбаатар хотоос 1500км засмал замаар явж очно.
Бодонч марафон нь тус хавцалын эх буюу Монгол Алтайн нурууний Бага Улаандаваанаас эхлэн хавцлын аманд орших Ховд аймгийн Алтай сумын төв хүртэлх 100м зайд явагдана.
Тэмцээний гараа далайн түвшнээс дээш 2,864м өндөрөөс эхлэх ба бариа д.т.д 1,520м-т байна. 100км замын турш нийт 1,645м уруу, 308м өгсүүртэй.
Бодонч Марафон тэмцээний зорилго:
• Иргэдэд гүйлт, хэт холын гүйлтийн спортыг сурталчилан таниулах, гүйлтийн спортоор хичээллэх урам зориг, сэдэл өгөх.
• Ховд аймгийн Алтай сумын нутагт орших алдарт Бодончийн хавцлыг сурталчилах, жуулчид татах.
Хамрах хүрээ:
• Гүйлтийн спортоор хичээллэгч гүйгчид
• Ховд аймгийн Алтай сумын иргэд, бусад аймаг, сумын иргэд
Зохион байгуулагч:
• Ховд аймгийн Алтай сумын ИТХ, ЗДТГ
• Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Алтай сумын нутгийн зөвлөл
Хамтран зохион байгуулагчид:
• Mongolian Elite Runners Club
• Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо
Дэмжигч, ивээн тэтгэгч:
• Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Алтай сумын нутгийн зөвлөл
• Morinaga Mongolia, InJelly
• Тоска констракшн ХХК
• Ивээн тэтгэлэгээр оролцох нээлттэй
Медиа хамтрагч:
• Ховд.мн сайт
Тэмцээнийн төрөл
• Эрэгтэй ганцаарчилсан 100 км гүйлт
• Эрэгтэй ганцаарчилсан 100 км гүйлт (Оролцогчийн тооноос хамаарна)
• Эрэгтэй, эмэгтэй холимог 7 гишүүнтэй багийн буухиа 100 км гүйлт
Техникийн зөвлөгөөн:
• 2025.07.31-нд орон нутгийн цагаар өдөр 12:00 цагт Алтай сумын Соёлын төвд болно.
• Энгэрийн дугаарыг техникийн зөвлөгөөн дээр олгоно.
• Гүйгчид энгэрийн дугаараа урдаа энгэртээ тогтооно.
• Мэдүүлэгт байхгүй, энгэрийн дугааргүй гүйгчийг оролцуулахгүй.
Тэмцээний өдөр:
• 2026 оны 8-р сарын 1-ний өдөр
Тэмцээний цагийн хуваарь:
• 05:30 цагт нээлт гарааны зурхай дээр явагдана ба ганцаарчлан гүйх гүйгчид болон багийн 1-р гарааны тамирчид оролцоно.
• 06:00 цагт Монгол Алтайн нурууны Бага улаан даваан дээрээс бөөн гараа гарна
• Орой 18:00 цагт Ховд аймгийн Алтай сумын төвд бариа буюу бүртгэл хаана.
• 18:30-19:30 цагт тэмцээний хаалт болон шагнал гардуулалт
Бүртгэл:
• Бүртгэл 2026 оны 6-р сарын 20-нд хаагдана.
• Бүртгэлийн онлайн форм бөглөж, төлбөрөө шилжүүлснээр бүртгэл баталгаажна.
Тэмцээний зам ба анхаарах зүйс:
• Далай түвшнээс дээш илүү өндөрт агаар сийрэг байдаг тул тамирчдын биеийн байдалд хүнд нөлөөлж болох тул онцгой анхаарч, энэ онцлогийг судалж бэлтгэлээ хангах үүрэгтэй.
• Баг тамирчид унаа, хоол, аяны майхан зэрэг шаардлагатай бүхий л зүйлсээ өөрсдөө хариуцна.
• Багийн буухиа ба ганцаарчилсан гүйлт нэг зам дээр явагдана.
• 5км тутамд гүйгчдийн ус, тэжээлийн ажиллана. Ганцаарчилсан гүйгчдийн ус тэжээлийн цэг дээр байрлуулах желли, электролит болон бусад зүйлсийг техникийн зөвлөгөөний дараа хүлээж авна.
• Тэмцээний үед эмч, шүүгч, гүйгчдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх ба эрүүл мэндэд нь сөрөг нөлөөлөх аливаа тохиолдол гарвал гүйлтийг нь шууд зогсоох эрхтэй.
ГАНЦААРЧИЛСАН 100КМ ГҮЙЛТ
• 100 км-н эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл Улаандаваанаас Алтай сумын төв хүртэл.
• 100км гүйх хэмжээнд бэлтгэл хийсэн гүйгчийг оролцуулна.
• 100км зайг 12 цагт багтаан гүйхээргүй удаан байх тохиолдолд тэмцээний хэд дэх километр дээр явж байгаагаас үл хамааран ерөнхий шүүгчийн шийдвэрээр тухайн гүйгчийг зогсоох эрхтэй байна.
ХОЁР. БАГИЙН БУУХИА ГҮЙЛТ
• 100 км-н багийн буухиа төрөл Улаандаваанаас Алтай сумын төв хүртэл
• Нэг баг 7 тамирчинтай байна
• Багийн гишүүдийн насны дундаж 33-с доошгүй байна. Хүйсийн харьцаа эрэгтэй 4 дээшгүй, Эмэгтэй 3-с доошгүй байна. 100км-н ганцаарчилсан төрөлд оролцож буй тамирчныг багийн бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрөхгүй.
• Багийн гишүүд дараах зайд гүйж буухиагаа дамжуулна.
• Буухиа дамжуулах цэгүүд дээр цагчин болон нарийн бичиг шүүгчид ажиллана.
o I гараа 12.8км
o II гараа 8.3км
o III гараа 13.6км
o VI гараа 22км
o V гараа 15.8км
o VI гараа 12.5км
o VII гараа 15.0км
Багийн бүртгэл:
https://forms.gle/oLkMV2ZxW5M46mqz8
Ганцаарчилсан бүртгэл:
https://forms.gle/Ns5qb3WPwtY519TL8
ХОЛБОО БАРИХ:
Утас: 99717170, 88196678
Фэйсбүүк: Mongolian Elite Runners Club