Event

Монгол кино төслүүд

Advertisement

МОНГОЛ КИНО ТӨСЛҮҮД

Хөрөнгө оруулагч, продюсеруудаа урьж байна!

“ХАРХОРУМ-2025” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН үеэр шинэлэг, олон улсын хамтын бүтээл болох боломжтой Монгол кино төслүүдийг танилцуулах уралдаант арга хэмжээ болох гэж байна!

Kharkhorum IFF 2025: Mongolian Film Pitch Session нь Монголын кино төслүүдийг олон улсын зах зээлд гаргах зорилготой, бүтээлч хамтын ажиллагааг эхлүүлэх нээлттэй талбар юм. Уг арга хэмжээнд шалгарсан 10 төсөл танилцуулагдаж, шилдэг төслүүд Бусаны Олон Улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents and Film Market”-д оролцох тусгай дэмжлэгийн эзэн болно.

Та олон улсын зах зээлд гарч болохуйц кино төсөлд хөрөнгө оруулах, хамтран бүтээх боломж хайж байгаа бол энэ бол алдаж болохгүй боломж!

Хамтдаа Монгол киноны ирээдүйг бүтээе!

Хэзээ: 2025/06/30 - 10:00 - 13:00
Хаана: Чингис хаан музейд 4 давхар, хурлын танхим

Та наадмын цахим хуудсаар хандан бүртгэлээ баталгаажуулна уу!

https://kharkhorum-iff.com/event





Advertisement
Share with someone you care for!

Best of Ulaanbaatar Events in Your Inbox